• 05 сарын 14, Лхагва гараг
Баянхонгор аймагт түргэвчилсэн сорил тавьж нэвтрүүлнэ
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.24) Аймгийн Онцгой комиссын 44 дүгээр хуралдаанаар Улаанбаатар хотоос ирэх иргэдэд шалгуур тогтоолоо. 2021.06.02-ны өдрийг хүртэл зөвхөн тус аймгийн харьяат иргэдийг нэвтрүүлэх, ирж байгаа иргэд ПГУ-ын шинжилгээ, вакцины бүрэн тун, албан томилолт хамаарахгүйгээр түргэвчилсэн сорил тавиулж оруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх шийдвэр гаргажээ. 

Дархлаажуулалтын 2 тун авснаас хойш 14 хоносон гэрчилгээтэй, сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусний халдвар авч эдгэрсэн эмнэлгийн магадлагаатай иргэд, 0-17 насны хүүхдээс ПГУ шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй юм байна. 

Дархлаажуулалтын бүрэн тун аваагүй,  2 дахь тун аваад 14 хоногийн хугацаа болоогүй байхад хот хооронд болон орон нутагт ПГУ шинжилгээгүй хөдөлгөөн үйлдсэн, албан бус замаар голомтын бүсээс ирсэн нь тогтоогдсон иргэнийг шууд тусгаарлах байранд оруулах аж. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тархвар зүйн асуумжаар илрүүлсэн тохиолдолд шууд 14 хоногийн тусгаарлалтад оруулахаар болов.  

Харин Баянхонгор аймгаас Улаанбаатар хот болон бусад орон нутаг руу зорчих иргэд харьяа өрхийн эмнэлгээс тархвар зүйн хуудсаа авч, түргэвчилсэн сорил тавиулан хариугаа авснаар хөдөлгөөнд оролцоно. Дээрх журам нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэлд адилхан мөрдөгдөх юм. 

Эдгээрээс бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /эрүүл мэнд, буян ном/ орон нутагт нэвтрэх шаардлагатай иргэд Аймгийн онцгой комиссын шуурхай штабд хандах юм байна. 

2021-08-06 04:00:09