• 05 сарын 14, Лхагва гараг
Онцгой комиссын шийдвэрийг танилцуулав
154 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.24) Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулав. Тодруулбал, Спорт зал, фитнес төвүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж үйл ажиллагаа явуулахаар боллоо. 

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд 18 хүртэлх спиртийн сул агууламж бүхий согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрөв. 

Үзвэр үйлчилгээний байгууллагууд, жагсаал цуглаан, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, баар, караоке, хурим найр, цайллага, хүлээн авалт, нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб, гэр бүлээс бусад аялал зугаалга, амралт сувилалын үйл ажиллагааг хориглолоо.

Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл,  үйлчилгээний газрууд 22.00 цаг хүртэл, барааны зах, худалдааны төв халдвар хамгааллын дэглэм мөрдөж 20:00 цаг хүртэл ажиллана. 

Зочид буудлуудын үйл ажиллагааг тусгаарлах байраар ашиглахаас бусад тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн хяналт тавьж, цахим бүртгэлийн системийг бүрэн нэвтрүүлж ажиллахаар тогтжээ. 

Зах худалдааны төвүүд, зочид буудал, хоол үйлдвэрлэл эрхлэн явуулдаг байгууллага, иргэн, аж, ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаар урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг өргөн цар хүрээтэй тогтмол зохион байгуулж ажиллахыг иргэн аж, ахуйн нэгж албан байгууллагын удирдлагуудад даалгав. 

2021-08-06 04:03:39