• 05 сарын 14, Лхагва гараг
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллалаа
155 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.25)  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллаж, "Ковид-19" халдварын эмчилгээ үйлчилгээнд ашиглах 105 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хувцас, эмнэлгийн хэрэгсэл, N95 амны хаалт, нүүрний хаалт, бээлий, халад, эмнэлгийн яаралтай тусламжийн зарим тоног төхөөрөмж зэргийг Нэгдсэн эмнэлгийн дарга А.Ганболдод хүлээлгэн өгөв. 

Түүнчлэн Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснийг энэ үеэр салбарынхантай хуваалцлаа. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 850.0 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар болсон. Мөн 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий компьютер томографийн аппаратыг шийдвэрлээд байгаа. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 50.0 сая төгрөгийн өртөг бүхий унтуулгийн аппаратыг мөн оны дөрөвдүгээр улиралд багтаан нийлүүлнэ. Уг шийдвэрийн батламжийг Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргалд гардуулан өглөө. Түүнээс гадна PCR шинжилгээний бүрэн автомат аппаратыг тус аймагт авахаар шийдвэрлээд байгаа юм. 

Мөн тэрээр Баянхонгор аймагт ажиллах хугацаандаа эмч, эмнэлгийн байгууллагынхантай уулзаж, цар тахлын хүнд цаг үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлж, тэднийг урамшуулан нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас зэрэг төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулан өгсөн юм. 

2021-08-06 04:06:34