• 05 сарын 14, Лхагва гараг
"Зөв монгол хүн" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд сургалтын тэтгэлгээ гардлаа
295 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.25)  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн санаачилгаар Баянхонгор аймгийн оюутан залуусын дунд “Зөв монгол хүн” тэтгэлэгт хөтөлбөрийн уралдааныг зарласан. Хүүхэд залуучуудаар дамжуулан нийгэмд эерэг, зөв хандлагыг бий болгох, эрт дээр үеэс уламжлал болон ирсэн өв соёл, ёс заншлаараа бие биеэ хүндэтгэх, эх орон, эх дэлхий, эцэг эхээ хайрлах ухамсрыг төлөвшүүлэх  зорилгын хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт Баянхонгор аймгийн 50 гаруй оюутан өөрсдийн төсөл, бүтээлээ ирүүлж оролцсоноос сүүлийн шатны шалгаруулалтад таван хүүхэд тэнцсэн байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баянхонгор аймагт ажиллах үеэрээ хөтөлбөрийн сүүлийн шатны шалгаруулалтад тэнцсэн оюутан залуустай уулзаж, шилдгүүдийн шагналыг гардуулан өглөө.

Эхний гурван байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Болдсайхан, АШУҮИС-ийн 3 дугаар дамжааны оюутан Б.Бүжинлхам, МУИС-ийн 1 дүгэар дамжааны оюутан С.Гантуяа нар шалгарснаар  ирэх жилийн хичээлийн жилд сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах эрхтэй болов. 

Мөн тус уралдаанд амжилттай оролцсон МУИС-ийн ШУ-ны сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Ц.Мажигсүрэн, “Эм Ай Ю” сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Э.Бямбагарав нарт  талархал бүхий номын дээж , цом, батламж хадгалууллаа.

Энэхүү хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

 

2021-08-06 04:08:24