• 05 сарын 14, Лхагва гараг
ИТХ-ын даргын нэрэмжит ЭЕШ-ын урьдчилсан сорил авлаа
210 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.25) Энэ оны ЭЕШ-ыг улс даяар долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товлосон. Манай аймгийн хувьд дээрх шалгалтын үзүүлэлтийг өмнөх оныхоос урагшлуулах зорилт тавин ажиллаж байна. 

Өчигдөр (2021.05.24) ЭЕШ-ыг угтаж аймгийн хэмжээний 12 жилийн сургалттай нийт сургуулийн сурагчдын дунд Сорил шалгалтыг Боловсрол соёл урлагийн газраас гурав дахь удаагаа  зохион байгууллаа. Энэ удаад ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдаа орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжих хүрээнд сорил шалгалтыг аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит болгосноороо онцлог. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат салбарын удирдлагуудтай "Номундалай" цогцолбор сургууль дээр биечлэн очиж ажиллав.

Тэрбээр "Хонгор нутгийн ирээдүй болсон та бүхнийгээ  Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлийнхээ эзэн болоосой гэж шалгалтын цагаа зөв хуваарилах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах дадал эзэмшүүлэх ач холбогдолтой энэ сорилыг зохион байгуулж байгааг онцолъё" гэж шалгалтын эхэнд төгсөх ангийн сурагчдад хандаж  хэлэв.

Тэрээр мөн удахгүй болох ЭЕШ-д зориулан сорилын гүйцэтгэл унших REMARK OFFICE  OMR программ бүхий төхөөрөмжийг Боловсрол соёл урлагийн газарт нэгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Өмнөх онд энэхүү аппаратыг хувийн зүгээс өгч байжээ.

 

2021-08-06 04:12:58