• 05 сарын 14, Лхагва гараг
Ажлын цагийг 08.00-17.00 болгон өөрчиллөө
266 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.05.25) Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар Төрийн байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр  баталлаа.

Захирамжид “Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээний зарим салбарын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийнхээ эрүүл, идэвхтэй ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлсэг орчныг бий болгох зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нутгийн захиргаа, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон, хууль хяналтын байгууллагын ажиллах цагийн хуваарийг 2021.05.24-ний өдрөөс эхлэн нэг цагаар урагшлуулж 08.00-17.00 цагийн хооронд ажиллуулахаар хуваарьт өөрчлөлт оруулсугай. Дээрх байгууллагууд ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд 7 хоногийн хугацаанд 40 цаг ажиллахаар цагийн зохицуулалт хийхийг байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай” гэжээ.

Тус захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхжаргалд даалгав.

Мөн үүнээс гадна бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт, шуурхай амжуулах шаардлага иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө байнга тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталж байгаа аж. Цаашид төрийн ажлыг цалгардуулахгүй байхаар нарийн тооцоолдог болохыг холбогдох удирдлагуудад анхааруулсан юм.

2021-08-06 04:16:56