• 05 сарын 15, Пүрэв гараг
Ажиглалтад байгаа иргэд санал өгнө
180 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.06.09) Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж буйтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 48 дугаар хурлыг цахим хэлбэрээр хийлээ. Хурлаар коронавируст халдварын ойрын болон дам хавьтлаар гэрийн ажиглалтад байгаа 1205, тусгаарлах байранд байгаа 117, нийт 1322 иргэний сонгох эрхийг нь эдлүүлж саналыг өгүүлэхээр болсон байна. 

Дээрх иргэд мэргэжлийн байгууллагуудын хяналт, халдвар хамгааллын чанд дэглэм дор Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн сонгох эрхээ эдлэх юм байна. 

2021-08-10 03:36:50