• 05 сарын 15, Пүрэв гараг
Зарим суманд хөл хорио тогтооно
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.06.10) Коронавируст халдварын батлагдсан тохиолдол илэрсэн сумдад тодорхой хэмжээний хязгаарлалт хийх тухай чиглэлийг АОК-ын Шуурхай штабаас сумдад хүргүүлжээ. 

Зургаадугаар сарын нэгнээс хойш Богд суманд 20 тохиолдол батлагдсанаас 13 иргэн сумын эмнэлэгт, долоон иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байна. Өлзийт суманд 9 тохиолдол батлагдаж, 4 иргэн сумын эмнэлэгт, 5 иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт, Бөмбөгөр суманд 5 тохиолдол батлагдсаны 4 нь сумынхаа эмнэлэгт, нэг иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Харин Бууцагаан 10, Эрдэнэцогт нэг, Жинстэд хоёр сэжигтэй тохиолдол тус тус гарч, PCR шинжилгээний хариу хүлээж байгаа аж. 

2021-08-10 04:13:14