• 05 сарын 15, Пүрэв гараг
Коронавируст халдварын 160 тохиолдол бүртгэгдлээ
287 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.06.17) Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдвар 160-аар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 989 боллоо. 

Мөн хугацаанд 28 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 273 болж байна. 

Тусгаарлах эмнэлэгт 521 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн төвд 305, сумдад 216 иргэн эмчлүүлж байгаа аж. Иргэдээс биеийн байдал нэн хүнд хоёр, хүнд 13, хүндэвтэр 61, хөнгөн 454 байна. 

Тусгаарлан ажиглах байранд 125, гэрийн ажиглалт, тандалтад 2142 иргэн байна. 

2021-08-10 04:36:35