• 05 сарын 15, Пүрэв гараг
Мал зүйч мэргэжлийн оюутнуудыг бодлогоор дэмжинэ
221 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.06.30) 2021-2022 оны хичээлийн жилд Баянхонгор аймгаас ХААИС-д Мал зүйч мэргэжлээр сурах хүүхдүүдэд нэг анги нээж суралцах боломжийг судлан хэрэгжүүлэхээр болжээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд Мал зүйч мэргэжлийн 6 хүн салбартаа ажиллаж байгаа бөгөөд цаг үеийн шаардлагаар тус тоог хэд дахин нэмэгдүүлсэн хүний нөөцийн шаардлага байгаа тул дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдлагууд тус ажлыг гардан зохион байгуулна. Харин сум тус бүр эргээд орон нутагтаа очиж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдээ сургахад анхаарах нь чухлыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан онцлов.

2021-08-10 05:03:43