• 05 сарын 15, Пүрэв гараг
"Түйн голын дээд гарам”-аар гарах боломжгүй болжээ
198 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.07.24)  Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг аадар бороо орж голын усны түвшин эрс нэмэгдэн, үерийн аюултай түвшинд хүрч, үерлэж байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Үүссэн нөхцөл байдлын улмаас Баянхонгор сумаас Эрдэнэцогт сум руу зорчих зам дагуух “Түйн голын дээд гарам”-аар түр хугацаанд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсныг мөн дуулгав. Тиймээс тус аймгийн Өлзийт сумын нутаг Угалзын даваа,  Бумбат гэх газраар тойрч, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөн үйлдэхийг онцгойлон анхааруулж байгаа юм. 

 

Мөн нийт иргэдээ болзошгүй үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж, баталгаатай зам, гүүрээр  зорчихыг зөвлөлөө. 

2021-08-10 08:51:47