• 01 сарын 03, Баасан гараг
СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРЫН АХАЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
285 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.04) Өнөөдөр 09.30 цагт Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд Соёлын Дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймгийн соёл урлагийн салбарын удирдлагуудтай уулзсанаар Баянхонгор дахь албан томилолтоо эхлүүлэв.

Уулзалтад Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр зэрэг хэлтэс, албадын дарга нар оролцлоо. Баянхонгор аймгийн соёл урлагийн байгууллага, салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Засаг даргын орлогч Б.Батсуурь уулзалтыг нээж үг хэлэв.
 
Дараагаар нь, Соёлын дэд М.Батбаяр Монгол улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ болон Баянхонгор аймагт анхаарах асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Мөн тэрээр “Үндэсний соёл, уламжлалд тулгуурласан соёлын бодлогыг засаг, захиргааны нэгж бүрт хүргэн хэрэгжүүлэх, соёлын өөрчлөлтөд монгол хүнийг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх бодлогыг улс орны хэмжээнд далайцтайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Тиймээс ч аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтсийг 25 жилийн дараа дахин бие даан байгуулах шийдвэрийг гаргуулаад байна. Соёлын хэлтэс байгуулагдсанаар орон нутгийн онцлогийг төрийн соёлын бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой юм. Баянхонгор аймгийн хувьд бусад аймгаас илүүтэйгээр соёлын салбартаа анхаарч, хөрөнгө оруулалт хийдэг гэж мэргэжлийн яамны зүгээс үнэлж, талархдаг. Та бүхэн шинээр байгуулагдах соёлын хэлтсийг даруй албажуулж, үйл ажиллагааг нь дэмжихэд анхаарна гэдэгт итгэлтэй байна.Мөн, төвөөс алслагдсан соёлын байгууллагын ажилчдад таван жилийн тэтгэмжтэй дүйцэхүйц тэтгэлэг олгохоор болсон талаар салбарынхандаа дуулгая. Цаашид Баянхонгор аймгийн соёлын салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэсэн юм.
 
Уулзалтын дараагаар холбогдох албаны хүмүүс Түүх угсаатны зүй, Байгалийн музейн хадгалалт хамгаалалт, нөхцөл байдал, Нийтийн номын сан, Тэмүжин театрын үйл ажиллагаатай танилцлаа.

2021-08-10 09:21:30