• 01 сарын 03, Баасан гараг
ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД ДАЙЧЛАГДАЖ АЖИЛЛАСАН ОЮУТНУУДАД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОЖ, ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.04)  Өнөөдөр (2021.08.04) аймгийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран COVID19 халдварын тархалтын илрүүлэг оношлогоо, тусгаарлалтад ажилласан 24 оюутанд “Талархал” гардуулав.

Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархалтын нөхцөл байдал хүндэрсэний улмаас энэ оны 06 сараас эхлэн сар гаруйн хугацаанд анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнуудаа дайчлан ажиллуулсан юм. Эдгээр оюутнуудад мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ ийнхүү чин сэтгэлийн халуун талархлыг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Н.Энхжаргал нар гардуулан өгч хүндэтгэлээ. Мөн төгсөх ангийн суралцагчдыг аймагтаа ажиллах нөхцөл боломжоор хангахаа илэрхийлэв.
 
Талархалд "Ковид-19" цар тахлын хүнд хэцүү цаг хугацаанд орон нутагтаа халдварын тархалтыг бууруулах, илрүүлэх, тусгаарлах үйл ажиллагаанд дайчлагдан, хичээл зүтгэл гарган хамтран ажилласан танд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.

2021-08-10 09:25:20