• 01 сарын 03, Баасан гараг
ШАДАР САЙДЫН ДЭРГЭДЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
194 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.06) 

Өнөөдөр (2021.08.06) Баянхонгор аймагт Монгол улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэгийн ахалсан МХЕГ-ын хэлтсийн дарга А.Мөнгөнцацрал , Тагнуулын Ерөнхий газрын хэлтсийн дарга Э.Бум-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилолтоор ажиллаж байна.  Монгол улсын Шадар сайдын зөвлөх П.Оюунчимэг аймгийн Засаг дарга Д. Мөнхсайхантай уулзаж, цар тахлын үед Баянхонгор аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Дараагаар нь, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт очиж холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагын бэлтгэсэн тайлан мэдээлэлтэй танилцав.
 
Энэ үеэрээ “ Тус аймагт өчигдөр буюу 08 сарын таванд ирээд хүнсний зах, худалдааны төв болон бусад газарт очлоо. Халдвар хамгааллын дэглэмийг иргэддээ мөрдүүлэн маск зүүх, гар ариутгах дадлыг баримтлуулах. Иргэд олон нийтдээ халдвараас сэргийлэх зөвөлгөө мэдээллийг бүхий л сувгаар эрчимтэй өгч байх. Есдүгээр сард хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэж болзошгүй тул шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж ажлын хэсэг урьдчилсан байдлаар үүрэг өглөө.
 
Удирдамжаар Монгол улсын Шадар сайдын наймдугаар сарын 3-ны өдрийн 78 дугаар тушаалын дагуу орон нутаг дахь Коронавируст халдвар (COVID19) цар тахлын үед эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд хяналт шалгалт хийж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор хяналт шалгалт хийх аж. Аймгийн төв Баянхонгор хот болон халдвар гарсан зарим сумдад ажиллана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-10 09:35:30