• 01 сарын 03, Баасан гараг
"Маскаа зүүцгээе" аян эхэллээ
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.09) Коронавируст (Ковид-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн А/502 тоот захирамжаар аймгийн хэмжээнд "Маскаа зүүцгээе" аяныг 10 дугаар сарыг хүртэл зохион байгуулахаар боллоо. Иргэд олон нийтийн эрүүл мэндийн хандлагыг дээшлүүлэх, амралтын улирал дуусч, хичээл сургуулийн үйл ажиллагаа танхимаар эхлэхтэй холбоотойгоор коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг ийнхүү эрчимжүүлж байна.

Иргэд олон нийтийг болзошгүй эрсдлээс хамгаалж "Маскаа зүүцгээе" аяныг дэмжихийг аймгийн Онцгой комиссоос уриалав.

2021-08-10 09:39:41