• 01 сарын 03, Баасан гараг
АРИУТГАН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОЛОН ДУУДЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИНУУДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.08.09) 

Өнөөдөр (2021.08.10) аймгийн Мал эмнэлгийн газарт дуудлага үйлчилгээний автомашин 1, ариутган халдваргүйжүүлэх зориулалтын 4 ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө.
 
Ийнхүү тусгай зориулалтын автомашинтай болсноор малыг эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх нөхцөл боломж бүрдэж байна. Түүнчлэн шалган нэвтрүүлэх цэг (пост), устгалын цэгт ашиглах юм. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяр, ХОХБТХ-ийн дарга Т.Хишигбаатар, ТЗУХ-ийн дарга Л.Баянмөнх, НБХ-ийн дарга Б.Наранбаяр болон холбогдох албаныхан оролцов.
 
Тусгай зориулалтын шүршигч автомашин нь 5тн багтаамжтай усны сав, усыг нарийн тоосруулж шүрших, 25-30 м өндөрт шүрших, 360 градус эргэдэг сэнс бүхий урд болон 2 хажуу талаараа ус шүрших нэмэлт тоноглолтой аж. 2021 оны  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шаардлагын дагуу 2021 онд үйлдвэрлэсэн эдгээр таван шинэ автомашиныг “Бат билэг гурван эрдэнэ” ХХК нийлүүллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-10 09:44:48