• 01 сарын 03, Баасан гараг
Тарваган тахлын халдвараас сэргийлэхийг анхааруулав
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын "Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" А/483 тоот захирамжийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ дагуу 2021 оны 08 дугаар сарын еснөөс 10 дугаар сарын аравны өдрийг хүртэл Тарвага агнах, худалдан борлуулах зэрэг холбогдох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг иргэд олон нийтэд анхааруулъя.
 
Тарваган тахал нь олон улсын дүрмээр зохицуулагддаг, байгалийн голомтот хурц халдварт өвчин. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж зөв эмчлээгүй тохиолдолд богино хугацаанд хүндрэн үхэлд хүргэдэг байна.

Тарваган тахал нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар шууд халдварладаг. Мөн дам, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг байна.

Манай аймаг тарваган тахлын байгалийн голомттой, өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогдож байгааг ЭМЯ-аас мэдээлэв.

ЗАХИРАМЖ: Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай
2021.08.05 А/483 тоот
 
Хавсралтаар:
~Хяналт шалгалтын арга хэмжээ зохион байгуулах болон хөдөлгөөнт эргүүлийн ажиллах журам,
~Аймгийн төвд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлээр ажиллах бүрэлдэхүүн,
~Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх хөдөлгөөнт эргүүлийн хуваарь тус бүрийг батлав.
 
 
 
 
 
 
 
 

2021-08-12 05:31:54