• 01 сарын 02, Пүрэв гараг
ТАРВАГАНЫ НОЙТОН МАХ АВЧ ЯВСАНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шалган нэвтрүүлэх постод үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагчид 6 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Хурааж авсан тарваганы махыг холбогдох журмын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн байна.
Аймгийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд наймдугаар сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд авто тээврийн шалган бүртгэх товчоо, хяналтын цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг ийнхүү хийх юм.
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас жолооч, иргэдийг энэ төрлийн хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.

2021-08-12 09:22:20