• 01 сарын 03, Баасан гараг
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
117 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймагт мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын А/483 дугаар захирамжийг 8 дугаар сарын тавны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.
 
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газар,Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал зуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Мөн иргэд олон нийтэд Хүн мал амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, заавар зөвлөмж хүргэн ажиллаж байгааг БАЯНХОНГОР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-13 03:08:36