• 01 сарын 03, Баасан гараг
"Эрүүл бүс" статусаа 12 дахь жилдээ баталгаажуулав
135 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн мал сүрэг шүлхий өвчнөөр тайван, вакцин хэрэглэдэггүй, эрүүл бүс статусаа 12 дахь жилдээ баталгаажуулсныг АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР мэдээллээ.
 
Мэргэжлийн байгууллагаас 18 сумын 64 өрхийн 1024 толгой малаас цусны ийлдсийн дээжийг авахдаа сумдын хувийн аж ахуйн нэгжийн эмч нарыг зохион байгуулан ажиллуулжээ. Эдгээр дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2021 оны зургаадугаар сарын 13-аас 15-ны хооронд шинжлүүлж, гоц халдварт шүлхий өвчнөөр эрүүл бүс нутгийн статусаа баталгаажуулжээ.
 
Манай улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг чөлөөтэй болгох зорилгоор 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийн халдваргүйг нотлож, баталгаажуулах ийлдэс судлалын шинжилгээг жил тутам хийдэг болжээ.
 
 
 
 
 
 
 

2021-08-16 00:45:15