• 05 сарын 15, Пүрэв гараг
Баянхонгор аймгийн Эрэмбэ тооцох 128 бөхийн барилдаан боллоо
258 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Эрэмбэ тооцох буюу цол олгох 128 бөхийн барилдаан Бууцагаан сумын нутаг Байдрагийн голын эрэгт энэ сарын 14-нд боллоо. Барилдаанд Жинст сумын харъяат аймгийн заан Т.Дүүрэнсаран түрүүлж аймгийн арслан цол, Богд сумын харъяат сумын заан Э.Ѳлзийбаяр үзүүрлэж аймгийн заан цолтон боллоо.

Их шөвөгт Баянлиг сумын харъяат аймгийн арслан Ч.Алтангэрэл, Хүрээмарал сумын харъяат цэргийн арслан Г. Жамбалдорж нар үлдэж чимэг нэмжээ.

Үзэгчгүй, ямар нэгэн шууд дамжуулалалтгүй болсон тус барилдаанд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (халдвар авч эдгэрсэн тухай эмнэлгийн бичиг)-тэйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан оролцсон байна.

2021-08-16 01:52:13