• 01 сарын 03, Баасан гараг
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
184 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цэргийн дүйцүүлэх албаны “Бэлтгэл шат”-ны сургалтыг зохион байгууллаа.
 
Энэ сарын 2-ноос 16-ны хооронд Өлзийт сумын 1-р багийн нутаг дэвсгэр дэх хээрийн байрлалд болсон тус сургалтад 2021-2023 онд цэргийн дүйцүүлэх алба хаахаар гэрээ байгуулсан 20 сумын 40 иргэнийг хамруулжээ.
 
Сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслах, улс, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, зэвсэг, техник дээр ажиллах дадлага, чадвар эзэмшүүлэх зэрэг хичээл зааж, Батлан хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгосон байна.
 
Мөн бүтээн байгуулалтын хүрээнд Өлзийт сумын Засаг даргын Тамгын газартай хамтран үерт эвдэгдэн зорчих хэсгүүд нь саатсан Өлийн давааны замыг засварлаж хүлээлгэн өгчээ. Түүнчлэн сургалтын бүрэлдэхүүний дунд “Үндэсний бөхийн барилдаан”-ыг зохион байгуулсан тухай АЗДТГ-ын ЦЭРГИЙН ШТАБ-аас мэдээлэв.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-16 08:52:48