• 01 сарын 02, Пүрэв гараг
60 айл, цагаан 48 хоёр орон сууцны дундах талбайн тохижилтыг хүлээн авлаа
151 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Номгон багийн нутаг дэвсгэрт 60 айл, цагаан 48 хоёр орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайд Орон сууцны зориулалтаар 2016 онд газар олгосон байсныг энэ оны эхээр цуцалж, залуус ахмадын талбай болгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ дагуу сагсан бөмбөгийн талбай, автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан орчныг бүрдүүллээ. Төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр намрын тарилт хийж гүйцээнэ.
 
“Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгагдсан энэхүү тохижилтын ажлын зураг төслийг “ЦЭСДА” ХХК гаргаж, С.Үүрцайх захиралтай “Нутгийн хөвгүүд” ХХК-ий хамт олон 7 дугаар сараас эхлэн богино хугацаанд хийж гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын 2021 оны А/519 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг наймдугаар сарын 18-ны өдөр тохижилтын ажлыг хянаж хүлээн авав.
 
Аюулгүй, тав тухтай орчноо зүй зохистойгоор ашиглаж, эвдэлж сүйтгэлгүй, арчлан тордоцгооё!
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-23 00:50:23