• 01 сарын 03, Баасан гараг
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦЛАХЫГ МЭДЭГДЛЭЭ
330 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
2021 оны наймдугаар сарын 21-нээс эхлэн морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт УОК-оос үүрэг болгосон.
 
Энэ дагуу аймгийн Онцгой комиссоос хурдан морь уралдуулахгүй байхаар шийдвэрлэж, Баянхонгор аймгийн Морин спорт уяачдын салбар хороонд наймдугаар сарын 25, 26-ны өдөр зохион байгуулах хурдан морь уралдуулах арга хэмжээг цуцлахыг мэдэгдэв.
No photo description available.
 
 
 
 
 
 

2021-08-24 11:46:15