• 01 сарын 03, Баасан гараг
БАЯНХОНГОР АЙМАГ ЦАР ТАХЛЫН ҮЕД САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ "Тус аймгийн хувьд цар тахал болон ган зудын давхар эрсдэлтэй хүнд үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, салбар хоорондын уялдаа холбоо, аймгийн Онцгой комиссийн үйл ажиллагаа маш сайн байгаа. Зохион байгуулалт, хариуцлагаа өндөржүүлэн нэгдэж, улс болон дээд газраас нэхэж шаардалгүйгээр боломжоо дайчлан хүнд үеийг туулж байгаа аймгийн Онцгой комисс, ИТХ, Засаг дарга, ЗДТГазар, Эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдлын газар, Цагдаа болон Мэргэжлийн хяналтын алба, төрийн байгууллагынханд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид энэ эрчээ алдалгүй улам хичээж ажиллан цар тахлыг давахад аж ахуйн нэгж, иргэдээ татан оролцуулж хамтдаа давахад ажлаа чиглүүлээрэй. Аймгийн Онцгой комиссоос уламжилсан хүсэлт, анхаарах зарим асуудлыг судлаж нааштайгаар шийдвэрлэх болно” гэлээ.

2021-08-25 09:43:08