• 12 сарын 31, Мягмар гараг
СУМДЫН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНД ТОНОГЛОЛ НИЙЛҮҮЛЭВ
152 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Баянлиг, Жинст, Заг сумдын Эрүүл мэндийн төвүүд өвчтөнөө эмнэлэг хүртэл зөөвөрлөх хугацаанд бэртэл гэмтлийг даамжруулахгүйгээр хөдөлгөөнгүй авч явах ор, хүчилтөрөгч, агааржуулах, цусны даралтыг хянах төхөөрөмж бүхий тоноглосон автомашинаар үйлчлэх боломж бүрдлээ.
 
Дээрхи зургаан сумын ЭМТ-ийн түргэн тусламжийн автомашинуудын тоноглолыг Баянхонгор аймагтай байгуулсан гэрээний дагуу “Си Ай Ти” ХХК энэ сарын 24-ний өдөр холбогдох албаныханд хүлээлгэн өгөв. Амьсгалын аппарат, соруулгын аппарат, дефибрилятор, хяналтын монитор, үзгэн бал, баллон, халууны шил, Gмобайл интернет төхөөрөмж, бэхэлгээ, анхны тусламжийн иж бүрдэл , амбу, даралтын аппарат, чагнуур, тээвэрлэх ор, насильк гэх зэрэг 14 нэр төрлийн тоноглолыг 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад шийдвэрлүүлсэн нь ийнхүү хэрэгжлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-08-26 08:33:23