• 12 сарын 31, Мягмар гараг
Австралийн их сургуулиудад бакалаврын боловсрол эзэмших боломжийг танилцуулав
116 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.09.21) Монгол Улс дахь Австралийн холбооны улсын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ноён Дэйв Престоноор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт өнөөдөр ажиллав.

Ажлын баг Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулахаар Баянхонгор аймагт ийнхүү айлчилж байгаа юм. Энэ хүрээнд аймгийн боловсролын салбарынхантай уулзалт хийж, тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын салбаруудыг Австрали, Монгол Улсын Засгийн газар жил бүр нягталж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилдөг. 2022 оны сургалтын тэргүүлэх салбар чиглэлд хөдөө аж ахуй, байгаль орчин судлал, боловсрол, инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт, эрүүл мэнд, мэдээлэл харилцаа холбооны технологи, удирдлага, бизнес ба худалдаа, төрийн албаны удирдлага, нийгэм, соёл ба хөгжил судлал тусгагджээ. Энэ хүрээнд Монгол Улсын иргэдэд Австралийн их сургуулиудад бакалаврын дараах боловсрол эзэмших эрх олгох юм байна.

Ингэхдээ 2022 оны тэтгэлгийн 50 хувийг төрийн албан хаагчдад, үлдсэн мөн 50 хувийг хувийн хэвшлийн

/иргэний нийгмийн болон олон улсын байгууллага/ албан хаагчдад олгохоор ангилжээ.

Австралийн тэтгэлэг нь ирээдүйн даян дэлхийн, хөгжлийн төлөөх манлайлагчдыг бэлтгэхэд зориулсан тэтгэлэг бөгөөд шалгаруулахдаа хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үзэж сонгодог байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймгаас тус тэтгэлэгт хөтөлбөрт 3 иргэн тэнцсэн байдгаас сураад төгсөж ирсэн нэг, сурч байгаа нэг, сурах нэг иргэн тус тус  байгаа ажээ.

 

2021-09-27 01:43:31