• 12 сарын 31, Мягмар гараг
Богд суманд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөв
131 ХҮН ҮЗСЭН БАЙНА

(2021.09.23)  Энэ сарын 23-ны 8 цаг 03 минут 48 секундэд Богд сумын төвөөс баруун зүгт 15 км зайд орших Давхрын талд  5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянлиг, Баянговь суманд болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт мэдрэгджээ.

Аймгийн Онцгой байдлын газраас ойр орчмын чичиргээ өндөр мэдрэгдсэн газрын балл хэмжиж, хохирол тогтоох асуумж авч ажиллаж байна.

2021-09-27 01:46:13