• 05 сарын 15, Пүрэв гараг
Аж ахуйн нэгж байгууллагын тооллого өнөөдрөөс эхэллээ
388 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 315 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/660 дугаар захирамжаар Баянхонгор аймагт "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого”-ыг 2021 оны 11-р сарын 01-нээс 12-р сарын 01 хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна.
Энэ удаагийн тооллогод 2021 оны 11 сарын 01-ээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид https://toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдах юм.
Та бүхэн тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

2021-11-01 08:25:33