• 05 сарын 15, Пүрэв гараг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн хурал болов
282 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн хурал энэ сарын 2-ны өдөр боллоо. Хуралд тус ажлын хэсгийн дарга, гишүүд оролцож 2021 оны төлөвлөгөөт ажлын биелэлтийг тодорхойлж, холбогдох бодлогын баримт бичгийн журмын хэрэгжилтийг хангуулах асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ ирэх онд хийх ажлын төлөвлөгөөний төслөө батласан юм. Энэ үеэр Тагнуулын хэлтсээс хийсэн хяналт шалгалтын дүн, усны аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын зарим анхаарах асуудалтай танилцав.
 
Ташрамд дуулгахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9,3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01-р сарын 23-ны өдрийн 05 дугаар зарлигаар батлагдсан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах журам”, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 144 дүгээр тогтоолын гурав дугаар хавсралт буюу “Орон тооны байнгын ажлын хэсгийг мэдээ, мэдээллээр хангах журам”-ын хүрээнд Баянхонгор аймагт дээрх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 

2021-11-03 06:02:56