• 12 сарын 29, Ням гараг
МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
223 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр (2021:11:03) Монгол улсын "Урт хугацааны хөгжлийн бодлого"-ын 3.5 дугаар зорилтын хүрээнд нийтийн хөл бөмбөгийг орон нутагт өргөн дэлгэр хөгжүүлэх, аймгийн хөл бөмбөгийн шигшээ багийг амжилт үзүүлэхэд талууд хамтран ажиллах санамж бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулав. Монголын Хөл бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн М.Баярмагнай, аймгийн БТСГ-ын дарга Б.Оюунбаатар болон бусад холбогдох албаныхан мөн оролцлоо.
   Санамж бичгийн хүрээнд орон нутагт хөл бөмбөгийн спортыг сурталчлах, арга зүйч, дасгалжуулагч, шүүгч бэлтгэх, хөл бөмбөгийн хэрэглэл материал, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, бүх насны хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг тогтворжуулах, амжилт үзүүлэхэд хамтран ажиллах юм. Баянхонгор аймагт Хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг болгон бүх насны шигшээ багийн тэмцээн уралдаанд зориулж арван сая төгрөгийг аймаг орон нутгаас шийдвэрлэсэн гэдгийг Засаг дарга Д.Мөнхсайхан энэ үеэр онцлов.
 
 
 
 
 
 
 
 
 
 

2021-11-03 06:49:04