• 12 сарын 29, Ням гараг
"Нэг аймаг-Нэгдсэн бодлого" уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 16-нд зохион байгуулна
252 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/11/2021 "Нэг аймаг-Нэгдсэн бодлого" аялал жуулчлалын уулзалт хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо энэ сарын 16-нд зохион байгуулахаар болжээ.

Тус хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн онцлог, өв уламжлал, түүх соёл, байгаль, ахуй амьдралд суурилсан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үндэсний болон олон улсын туршлагыг судлах зорилготой. Мөн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, нөөцийг тодорхойлж, зохистой удирдаж хамтран ажиллах оролцогч талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.

“Баянгол гол” зочид буудлын Хурлын танхимд болох тус хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, аймгийн БОАЖГ, Монголын аялал жуулчлалын холбоо, “Баянхонгор – Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн аялал жуулчлалын онцлог нөөц бүтээгдэхүүн газруудыг тодорхойлох, цаашид нарийвчлан судлан хамгаалж эдийн засгийн эргэлтэд оруулах, Орон нутагт Соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөлдөнө.

2021-11-19 01:15:05