• 05 сарын 15, Пүрэв гараг
Хамтарсан багийнхан сумдад ажиллалаа
156 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/18/2021  Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтарсан баг Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан суманд ажиллав.

Ажлын хэсгийнхэн тус сумдын ЗДТГ-ын удирдлага, алба хаагчдад Шударга өрсөлдөөний тухай хууль болон УИХ-аас шинэчлэн баталсан зарим хуулийн тухай мэдлэг олголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 189 дүгээр тогтоол буюу “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” хэрэгжилт, сурталчилж буй байдал, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцан зөвлөмж өгсөн юм.

Аймгийн ЗДТГ-аас иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчин, оновчтой тогтолцоо бүрдүүлэх, зах зээлд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх бодлого барьж буй. Энэ хүрээнд аймаг дахь “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь дэмжин байрны асуудлыг шийдвэрлэж Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт өрөө тасалгаагаар ханган, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэв.

2021-11-19 01:48:01