• 05 сарын 15, Пүрэв гараг
"Нээлттэй хаалганы өдөр" үзүүлэх сургууль зохион байгуулав
164 ХҮН ҮЗСЭН БАЙНА

11/18/2021 Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс "Нээлттэй хаалганы өдөр-Үзүүлэх сургууль" зохион байгуулав.

Байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ төрийн хууль тогтоомж болон байгууллагын үйл ажиллагааг сурталчлан ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд "Нээлттэй хаалганы өдөр-Үзүүлэх сургууль"-ийг зохион байгуулж, шууд бичлэгээр үйлчилгээний зааланд дэлгэцээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд гардаг үйлдлүүдийг үзүүлжээ. Улсын бүртгэгчээс ямар процесс ажиллагаа хийдэг, ямар цаг хугацаа зарцуулдаг, бүртгэлийн үйлчилгээ авахад бүрдүүлэх нотлох баримтууд түүнд тавигдах шаардлага зэргийг тайлбарлан таниулах ажлыг мөн үеэр танилцуулсан байна.

Тус өдөрлөгт зөвлөгөө мэдээлэл авах, бүртгэлийн үйлчилгээ авах 218 иргэн хүрэлцэн ирснээс 115 иргэнд, хэлтсийн цахим үйлчилгээний булангаар Е-mongolia протайл сайтаас 18 иргэнд лавлагаа хэвлэн өгөх, татварын нэхэмжлэхийн дугаарыг олгох үйлчилгээг 38 иргэнд тус тус хүргэжээ.

Мөн орон нутгийн телевизтэй хамтран "Нээлттэй хаалганы өдөр-Үзүүлэх сургууль"-ийн бичлэгээр нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээсэн байна.

2021-11-19 01:52:25