• 05 сарын 15, Пүрэв гараг
12 мянга гаруй үзэгчид аялан тоглолтоо толилуулжээ
392 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид нэг сарын хугацаанд сумдад аялан тоглолт хийжээ. Тодруулбал, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Баян-Овоо, Эрдэнэцогт, Жинст, Богд, Баацагаан, Баянцагаан, Галуут зэрэг 14 сумын 12 мянга гаруй үзэгчид “Тэнгэрлэг түмний дуулал” тоглолтоо толилуулсан байна.

Тоглолтод Хөгжимт драмын театрын дотоод таван нэгжийн 35 уран бүтээлч оролцсоноороо сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн тоглолт болжээ. Тоглолтыг уран сайхны удирдагч МУГЖ Ц.Алтанцэцэг, найруулагч,  МУСТА С.Тогоомөнх нар найруулан уран бүтээлчдээ ахлан ажилласан байна.

"Ковид -19" цар тахлаас шалтгаалан аливаа олон нийтийн үйл ажиллагааг хориглосон байсныг 10 дугаар сарын 1-нээс үзвэр үйлчилгээг УОК-ын шийдвэрийн хүрээнд нээсэн. Ингэснээр тус театрынхан орлогын төлөвлөгөөгөө сүүлийн хоёр сард 140 гаруй хувиар давуулан биелүүлээд байгаа аж. 

2021-12-21 05:39:21