• 05 сарын 15, Пүрэв гараг
Албан байгууллагаа "Хүүхдийн өрөө"-тэй болголоо
273 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын албан хаагчид илүү цагаар ажиллах хугацаандаа бага насны хүүхдүүдээ саатуулах, аюулгүй байлгах боломжтой боллоо.

Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо, "Хамтын сан"-гаас хөрөнгө зарцуулан албан хаагчдын хүүхдүүдийг ая тухтай, амрах, тоглох, хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлж "Хүүхдийн өрөө"-г байгуулжээ.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөс 2019 онд “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг уриалсан байдаг. Энэ дагууд Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албадад үүрэг чиглэл болгосны хүрээнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

2021-12-21 05:42:28