• 12 сарын 29, Ням гараг
Хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлнэ
206 ХҮН ҮЗСЭН БАЙНА

28/12/2021 Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалт, коронавируст халдвар, нэмэлт тунгийн дархлаажуулалт зэрэг цаг үеийн мэдээллийг сонсож, мэргэжлийн албадад үүрэг чиглэл өглөө.

Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг, Жаргалант суманд Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг эрчимжүүлэн зохион байгуулах, мэргэжил аргазүйгээр хангах ажлын хэсгийг томилон ажиллуулахаар болжээ. Мөн Завхан аймгийн Отгон суманд гарсан Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүрд хүргэн сэрэмжлүүлэх, Отгон сумаас Баянхонгор аймагтай залгах хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэмэгдүүлэхээр тогтлоо.

Сумдын Онцгой комисс тухайн нутаг бүсдээ хариу арга хэмжээний шийдвэрээ оновчтой тодорхойлж, нэн яаралтай хэрэгжүүлж ажиллах, коронавирусний эсрэг нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх, “Омикрон” хувилбараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн шаардлагатай нөөцийг дахин бүрдүүлэхийг холбогдох албадад үүрэгдэв.

Баярын үеэр шүлхий, ковид, бусад цаг үеийн байдалд хяналтыг тавихаар аймгийн Онцгой комиссын гишүүдийг хариуцлагатай жижүүрээр ажиллуулах чиглэлийг аймаг сумын Онцгой комиссын гишүүд, удирдлагын бүрэлдэхүүнд тус тус өглөө.

2022-01-06 02:09:20