• 12 сарын 29, Ням гараг
Сорьцын хяналтын үйл ажиллагаанд зөвлөмж чиглэл өгчээ
118 ХҮН ҮЗСЭН БАЙНА

28/12/2021 Стандарт хэмжил зүйн газар /СХЗГ/-ын Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбатаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, сорьцын хяналтын үйл ажиллагааны талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн байна.

Ажлын хэсэг томилолтын хугацаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, Стандартчилал, хэмжил зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр арга хэмжээ авах, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд стандарт, хэмжил зүй тохирлын үнэлгээний салбар чухал байр суурьтайг онцлон 2022 оны төлөвлөгөөнд  бодит, хэрэгжихүйц, иргэд рүү чиглэсэн саналууд оруулж ирэхийг хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

2022-01-06 02:12:27