• 12 сарын 29, Ням гараг
280 гаруй сая төгрөгийн тусламж дэмжлэгийг хүргэжээ
129 ХҮН ҮЗСЭН БАЙНА

28/12/2021 Иргэний нийгмийн 2021 оны шилдэг байгууллагаар А.Орхончимэг менежертэй "Дэлхийн зөн Баянхонгор-2" хөтөлбөрийн хамт олон шалгарчээ. Шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нар гардуулан баяр хүргэлээ.

Тус олон улсын байгууллага нь 2006 оноос хойш өдгөөг хүртэл Баянхонгор-2 хөгжлийн хөтөлбөрөө амжилттай  хэрэгжүүлэн  ажиллаж байна. Говийн бүсийн Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Баянцагаан, Бууцагаан, Бөмбөгөр сум болон аймгийн төвд Эдийн засаг-Хөдөө аж ахуй, Хүүхэд хамгаалал болон Хүүхдийн оролцоо, Боловсрол, Эрүүл мэнд,Өрхийн амьжиргаа, Өрхийн болон орон нутгийн даван туулах чадварыг дэмжих гэсэн үндсэн төслүүдээр дамжуулан 23 мянга гаруй хүн амд хүрч ажиллажээ.

Тус хөтөлбөрөөс 2021 онд 500,000 долларын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэн ажилласнаас зөвхөн ковидын үеийн тусламжийн хүрээнд 280 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тусламж дэмжлэгийг орон нутагт хүргэсэн байна.

2022-01-06 02:18:20