• 05 сарын 15, Пүрэв гараг
Ашиглалтын хугацаа дууссан 1-р орон сууцыг буулгаж, шинээр барина
466 ХҮН ҮЗСЭН БАЙНА

01/05/2022  Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 3-328 буюу хуучнаар 1-р байр нь 1964 онд ашиглалтад орсон 16 айлын орон сууц байдаг. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уг барилгын ашиглалтын хугацаа дууссан тухай дүгнэлтээ гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Ашиглахыг хориглосон, эрсдэлтэй тус орон сууцыг дахин төлөвлөж, шинээр барих ажлыг 2022 онд хэрэгжүүлхээр шийдвэрлээд байгаа юм. Энэ дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Хишигбаатар оршин суугчидтай нь уулзаж, танилцууллаа. Нөхцлийн хувьд нэг айлд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж (орон нутгийн хөгжлийн сангийн 320,0 сая төгрөгөөр), уг мөнгөн дүнгээс дээш зөрүү метр квадрат тутмыг зах зээлийн доод үнээр худалдан авах аж. Мөн залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах боломжтой.
 
Орон сууцны барилгыг шинээр барих аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 01-р сарын 06-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай зарлахаар төлөвлөжээ.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг 8807-0880 утсаар авна уу

2022-01-06 07:10:25