• 12 сарын 28, Бямба гараг
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 84 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
212 ХҮН ҮЗСЭН БАЙНА

01/10/2022     Баянхонгор аймгийн 2022 оны Цэргийн бүртгэл явуулах тухай аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарын 6-10-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб сумдад ажиллалаа.

Ингэхдээ Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо суманд хяналтын тооллого явуулж, шалган туслах ажлыг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд сумд цэргийн бүртгэлийг батлагдсан маягтаар бүртгэл, судалгаа, мэдээг гаргаж байгаад хяналт тавьж, E-mongolia аппликэйшн ашиглан цахим хэлбэрээр бүртгүүлэх зааварчилгааг иргэдэд өгсөн байна. Мөн төрийн болон албаны нууцыг хамгаалах журмын дагуу бүртгэлээр ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нууц хадгалалт, хамгаалалтыг чанд сахиулж, сумдад хадгалагдаж байгаа нууцын зэрэглэлтэй баримт бичгийн хадгалалтын талаар зааварчилгаа өгчээ.

Аймгийн хэмжээнд цахим бүртгэл болох e-mongolia ашиглан 938 иргэн цэргийн бүртгэлд бүртгүүлээд байгаа аж. Ийнхүү тус аймгийн хэмжээнд 2022 оны цэргийн бүртгэл өнөөдрийн байдлаар 84 хувьтай үргэлжилж байна. 

 

 

2022-01-11 08:27:04