• 05 сарын 15, Пүрэв гараг
Олон нийтийг хамарсан уулзалт, зөвлөгөөнийг ирэх сарын 15-ныг хүртэл хориглолоо
247 ХҮН ҮЗСЭН БАЙНА

01/11/2022  Төрийн байгууллагуудын олон нийтийг хамруулан зохион байгуулах сургалт, хурал, зөвлөгөөнийг түр хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шийдвэр хэрэгжинэ.

Мөн хугацаанд захирамжийг дагаж мөрдөн, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албадад даалгалаа.

2022-01-11 08:39:27