• 12 сарын 28, Бямба гараг
ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ХУМИХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
242 ХҮН ҮЗСЭН БАЙНА

01/11/2022  Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, "Ковид-"19 цар тахлын нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагын санал, шүлхий өвчний нөхцөл байдал зэргийг авч хэлэлцэв.

Он гарсаар коронавируст халдварын тархалт нэмэгдэн, аймгийн хэмжээнд 276 өвчлөл бүртгэгдэж, ногоон бүс болоод байсан 19 сумын дөрвөн суманд халдвар гарчээ. Энэ хугацаанд 1091 шинжилгээ хийсэн бөгөөд цар тахлын шинэ давлагааны нөхцөл байдалд  ажиллах  нөөцийн бэлэн байдлаа хангаад байгаа тухай ЭМГ-ын дарга Н.Энхжаргал мэдээлэв.

Баянхонгор аймагт малын гоц халдварт шүлхий гарснаас хойш АОК, мал эмнэлгийн байгууллага шаардлагатай арга хэмжээг зохион байгуулан ажилласнаар өвчлөл гарсан сумд ногоон бүс болоод байсан бол Жаргалант суманд нэг голомтын 27 үхэр өвчилснөөр ойрын бүсийн найман өрхийн 10 мянган бог, 2600 бод мал эрсдэлтэй байдалд ороод байгаа аж.

АОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөн, тэмцээн уралдааныг ирэх сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэв. Мөн шүлхийн тархалтыг хумих хүрээнд шинэ үүссэн голомтын эх үүсвэрийг шуурхай тодруулж, ойролцоо зэргэлдээ сумдын малчдад нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэн сэрэмжлүүлэх, эрсдэлтэй байгаа мал сүргийг яаралтай вакцинд хамруулах, аймгийн нутаг дэвсгэрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон захирамжийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллахаар боллоо.

2022-01-11 08:50:03