• 12 сарын 28, Бямба гараг
Терроризмын аюулаас урьдчилан сэргийлэхэд тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх нь чухал гэв
443 ХҮН ҮЗСЭН БАЙНА

01/11/2022  Монгол Улс Терроризмтой тэмцэх зөвлөлөөс Баянхонгор аймгийн Төрийн тусгай алба хаагчдад Терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр  сургалт,хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрын танхимд зохион байгуулсан уг сургалтыг Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Төгс-Очир удирдаж, нээхдээ “Терроризмын аюулаас урьдчилан сэргийлэхэд тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх нь чухал гэв”. Бүрэлдэхүүнд тус зөвлөлийн ажилтан, ахмад Д.Дүгэрсүрэн, М.Бат-Соёмбо,  Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мягмарсүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох,  Терроризмтой тэмцэх зөвлөлийн Хамтын ажиллагааны зөвлөлөөс Монгол банкны Хуулийн зөвлөх Б.Гантуяа болон Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс цахимаар оролцлоо.

Энэ үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн үйл ажиллагаа , олон улсын болон бүс нутгийн терроризмтой тэмцэх нөхцөл байдал, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын хяналт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах арга туршлага,  улсын онц чухал объектын терроризмын халдлагаас хамгаалах, үндэсний эрсдэлийн үнэлгээний үр дүн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратеги, хууль эрх зүйн орчин зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч, анхаарах зарим асуудлыг онцлон тэмдэглэв. Төгсгөлд нь багийн дасгал ажил, хэлэлцүүлэг  өрнүүлэх байдлаар оролцогчдын мэдлэгийг бататгасан юм.

2022-01-11 09:54:03