• 05 сарын 16, Баасан гараг
"Хүүхдийн автобус"-аар үйлчилж эхэлжээ
223 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-02-14 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолбор хүүхэд багачуудаа хүлээн авч хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

Шинэ суурьшлын бүсэд байгуулсан тус сургууль нэг ээлжиндээ 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд аймгийн төвийн  цэвэр агаарт СӨБ, бага, дунд, бүрэн дунд боловсролыг цогцоор нь олгох боломжтой болсон юм.

"Гэгээн сумади" нь аймагтаа анхдагч "Хүүхдийн автобус"-тай сургууль болсон бөгөөд хоёр чиглэлд сурагч багачууддаа үйлчилж байна. 

2022-02-16 07:52:24