• 05 сарын 16, Баасан гараг
Төл бойжилт 100 хувь байна
243 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-02-16 Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд 3 сая гаруй мал өвөлжиж, хаваржиж байна. Нийт 1.6  сая хээлтэгчээс 2396 толгой буюу хонь 1245, ямаа 1151 төллөж, төл  бойжилт 100 хувь байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар тус аймагт гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон. Бусад аймагт отроор явсан 17 сумын 142 өрхийн 53.3 мянган мал тухайн нутагтаа, өөрийн аймгийн бусад сумын нутагт 584 өрхийн 85.2 мянган толгой мал, аймаг дундын отрын бүс нутагт Бууцагаан сумын 13 малчин өрх 4538 мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 466.3 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна.

Сонирхуулахад, 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Баянхонгор аймгийн мал сүргийн нийт дүн 3127.1 мянга болж, өнгөрсөн оныхоос 18.6 хувь буюу 712.8 мянган толгойгоор буурчээ. Адуун сүргийн тоо 136.6 мянга, үхэр 197.9 мянга, тэмээ 45.5 мянга, хонь 951.8 мянга, ямаа 1795.3 мянган толгой болсон нь өмнөх оныхоос адуу 16.4 хувь, үхэр 19.5 хувь, тэмээ 18.0 хувь, хонь 17.7 хувь, ямаа 19.1 хувиар буюу малын тоо таван төрөл дээр буурсан үзүүлэлт аж.

2022-02-16 07:58:10