• 12 сарын 28, Бямба гараг
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 4 ДҮГЭЭР САРД БОЛНО
142 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-02-16  Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.

Шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана. 

https://exam.csc.gov.mn/?fbclid=IwAR0xWlAB2qI-n5rEV8Vq3ex-gEfWTmcJkXpb9Rio7G8Qn0kyIzLGjsjhNS0

 

Танд амжилт хүсье.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ,
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН
БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС

 
 
 

2022-02-16 08:39:49