• 12 сарын 28, Бямба гараг
​Австралийн Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа
158 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2022-02-16 Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 600 гаруй монгол иргэн Австрали улсад суралцан төгсөж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн байна. Тэтгэлэгт хөтөлбөрт амжилтай хамрагдаж суралцах хугацаандаа оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломжийг олгодог юм. Өргөдөл гаргагчийг мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, академик чадамж, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулж чадах хувь нэмрийг харгалзан үнэлж сонгоно. 

Хугацаа

Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд өргөдлөө 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор илгээнэ үү. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй байна.

Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:

-Сургалтын төлбөр

-Хоёр талын нисэх онгоцны тийз

-Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд

-Амьжиргааны зардал яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг

-Баримжаа олгох сургалтын зардал 4-6 долоо хоногийн сургалт

-Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

Болзол шалгуурууд

-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид "Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага"-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна. сургалтын тэргүүлэх салбар болон

-Өргөдөл гаргагчид 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6,5 болон түүнээс дээш /нэгж оноо 6,0-с доошгүй/ эсвэл iBT-TOEFL эсвэл PTE-ийн дүйцэх оноотой байна.

-Өргөдөл гаргагчид бүтэн цагаар суралцсан бакалаврын дипломтой, голч оноо 3.0 болон түүнээс дээш байна. Хэрэв тухайн бакалаврын дипломд дүнгийн голч оноог тодорхой заагаагүй бол өргөдөл гаргагч нь төгссөн их, дээд сургуулиасаа голч онооны тодорхойлолт авах ёстой.

-Хөдөө аж ахуй, байгаль орчин судлал, боловсрол, инженерчлэл, уул уурхай, барилга, эрүүл мэнд зэрэг тэргүүлэх салбарын мэргэжлүүдээр суралцах

Суралцаж эхлэх хугацаа

Тэтгэлэгт шалгарагсад тухайн жилдээ суралцаж эхлэх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдах жилийнхээ арваннэгдүгээр сараас өмнө суралцаж эхэлж чадахгүй нөхцөлд тэтгэлэг цуцлагдах болно.

Тус тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Тус тэтгэлгийн талаарх  зөвлөгөө ярилцлагыг энд дарж уншина уу.

 
Бүрдүүлэх бичиг, баримтууд
Өргөдөл гаргагчид "Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага", "Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэл"- д заасан бичиг, баримтыг бүрдүүлж, өргөдөлд хавсаргана.
 
Тэтгэлгийн талаарх мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудас, 318852 дугаарын утсаар лавлана. Мөн Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Ганболдтой холбогдоно уу. Утас: 9944-7354

2022-02-16 09:15:42