• 12 сарын 29, Ням гараг
Ахмад сэтгүүлч П.Санаадагва Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
226 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, ахмад сэтгүүлч Пагвын Санаадагва шинэ оны босгон дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.

П.Санаадагва Хонгор нутгийн хөгжил дэвшлийн үе үеийн түүхийг өнгө тодоор баринтаглан бичиж, өдгөөг хүртэл хэвлэл мэдээллийн салбарт 43 жил ажиллаж байгаа юм.

"Өнөөгийн Баянхонгор" сонины Ерөнхий эрхлэгч, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, аймгийн тэргүүний ажилтан, МСНЭ-ийн "Ган Үзэгтэн" сэтгүүлч, Баянхонгор аймаг дахь МСНЭ-ийн салбарын дарга, Хөдөлмөрийн гавьяаны болон Алтан гадас одонт, ахмад сэтгүүлч тэрээр ийнхүү Монгол Улсын Соёлын гавтяат зүтгэлтэн боллоо. 

Хонгор нутгийн шинэхэн Соёлын гавьяат зүтгэлтэнг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. 

2022-01-06 00:00:00