• 01 сарын 15, Лхагва гараг
УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзлаа
148 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын их хурал 6 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг баталж улмаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд буюу УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, А.Адъяасүрэн нар 2022 оны 06-р сарын 22-ны 19:00 цагт Баянхонгор аймгийн иргэдтэй нээлттэй уулзалт хийлээ.

Уулзалтаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн санал бодол, байр суурийг сонсов.

 

2022-06-22 21:21:49